Хятад улс Х.Баттулгад баяр хүргэсэн ч хариуцлагагүй үг хэлсэнд нь санаа зовниж байна

Монгол улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өчигдөр буюу долдугаар сарын 10-нд тангараг өргөсөн билээ. Ингэснээр маргааш улсын баяр наадмыг бид шинэ ерөнхийлөгчтэйгөө угтаж, дөрөв дэх төрийн тэргүүн Ц.Элбэгдорж суудлаасаа буух юм.

Тэгвэл түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсонд ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин зэрэг гадаад орны удирдлагууд баяр хүргэсэн юм. Харин тангарагаа өргөсний дараа Хятадын Засгийн газар шинэ ерөнхийлөгчид баяр хүргэсэн ч сонгуулийн үеэр хариуцлагагүй үг хэлсэнд нь санаа зовниж байгаагаа мэдэгджээ.

Тодруулбал, тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр бол  ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монголын зарим улс төрчид Хятад-Монголын харилцаанд сэв суулгаж болохуйц хариуцлагагүй үг хэлж, гүтгэсэн тал маш их гарсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Хятад улс хөрштэйгөө найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин ч Х.Баттулгад төрийн тэргүүн болсонд нь баяр хүргэж, бас Монголын ард түмэнд баяр наадмын мэндчилгээ илгээсэн байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (21)

Илгээх

Энэ тухай