Эхлээд Ким Чен Ин дараа нь Х.Баттулга

Монгол улсын тав дахь төрийн тэргүүнээр Халтмаагийн Баттулга тодорчээ. Түүнийг монголчууд бараг бүгдээрээ мэднэ. Их спортын ертөнцөөс амжилтын гараагаа эхэлж, бизнест хөл тавьсан хойноо багагүй амжилтад хүрсэн Х.Баттулга 1983 онд ЗХУ-ын Кьев хотноо болсон самбо бөхийн ДАШТ-д 52 кг-д оролцож, түрүүлсэн юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар самбо бөхийн дэлхийн аварга хүн улсынхаа төрийн тэргүүн болсон анхны тохиолдол болжээ.

Сонирхуулахад, Хойд Солонгосын хэвлэл мэдээллээр манай улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга ялсныг онцолж, Martial Artist буюу тулааны спортоор аварга болсон хоёр дахь төрийн тэргүүн боллоо гэж онцолсон байна. 

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ин сагсан бөмбөг их сонирхдог болохыг мэднэ. Тэгвэл бас тулааны спортод ч дөртэй нэгэн бололтой. Гэхдээ яг ямар тулааны спортоор аварга болсон мэдээлэл нь тодорхойгүй байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай