Зурхай: Хорт муу зуршлаасаа татгалзах үйл хийхэд сайн

Долдугаар сарын 17. Өнөөдөр Билгийн тооллын 23. Үл зохилдох барилдлагатай хөхөгчин могой өдөр. Өглөө нар 06.11 минутанд мандан, орой 21.46 минутанд жаргана.

Уг өдөр үхэр, тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, хараал зүхлийг дарах, зүүн зүгт явах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэгшинэ. Элэг, сүүж, хөлөндөө мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай