Зурхай: Үсээ засуулбал идээ ундаа элбэг болно

Долдугаар сарын 16. Өнөөдөр Билгийн тооллын 22. Үхэх барилдлагатай хөх луу өдөр. Өглөө нар 06.10 минутанд мандан, орой 21.47 минутанд жаргана.

Уг өдөр хулгана, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр адгуус мал нядлах, ад зэтгэрийг номхотгох, лус тахих, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Гүүр барих, газар ухах, үхэгсдийн үйл үйлдэх зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал идээ ундаа элбэг болно. Бөөр, чих, гадар шагайдаа мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай