Орон сууцны үнэ тогтворжиж байна

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн сарын орон сууцны үнийн индексийг тооцоолон өчигдөр танилцууллаа. Энэхүү судалгаанд шинэ болон хуучин, 4935 орон сууцны үнийг хамруулсан байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 2.5 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар буурчээ.

Тавдугаар сард зах зээлд нийлүүлсэн шинэ орон сууцны үнэ нэмэгдсэн нь орон сууцны үнийн индекс өсөхөд нөлөөлсөн аж. Тухайлбал, шинэ орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ нь зургадугаар сарын байдлаар хоёр сая төгрөг болж өмнөх сараас 1.01 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.11 хувиар буурсан байна.

Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь (2000 оноос өмнөх орон сууц) өнгөрсөн сарын байдлаар 73 сая төгрөг болж өмнөх сараас 0.5 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 6.42 хувиар буурчээ.

Дашрамд дурдахад, хоёр жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд буй. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино-хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай