“Нарантуул” захад дээл 120-300 мянган төгрөгийн үнэтэй байна

“Нарантуул” захад дээл 120-300 мянган төгрөгийн үнэтэй байна

Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан “Нарантуул” захад загварын болон энгийн монгол дээл, жанжин малгай, хромон болон хээтэй гутал, монгол цамц, хантааз ямар үнэтэй байгааг тодрууллаа.

Хийц, материал, өнгө, загвараасаа хамаарч зуны дан дээл 120-280 мянган төгрөгийн үнэтэй байна. Худалдан авагчид өнгөрсөн жилээс хүннү захтай гэхээсээ илүү дөрвөлжин энгэртэй дээл сонгох болжээ. Эмэгтэй дан дээл 140-160, эрэгтэй нь 120-280, хүүхдийнх 50-80, хос дээл 200-300 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Харин эрэгтэй, эмэгтэй монгол цамцны үнэ 55-80, хантааз 60-75 мянган төгрөг байв. Монголчуудын хийсэн хээтэй гутал 180-200, “Хөөндий”, “Дэлгэрэх” үйлдвэрийн хромон гутал энгийн болон гоёлынхоос хамаарч 50-250 мянган төгрөгийн ханштай байна.

Малгайн хувьд жанжин болон гоёлынх нь 35-50, хүүхдийнх 12-30 мянган төгрөг байгаа аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай