Монголын банкны системийн төлөвийг дээшлүүлэв

Монголын банкны системийн төлөвийг дээшлүүлэв

Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монголын банкны системийн төлөвийг сөргөөс тогтвортой (Caa1) болгон дээшлүүлсэн талаар “Reuters” уламжиллаа. Ингэхдээ ирэх 12-18 сард зээл төлөх чадварын төлөвийг нь харгалзан үзсэн байна.

Тус агентлагийн шинжээч Хюн Хи Парк “Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж буй нь банкуудад учирч болзошгүй сорилтыг багасгаж байна. Мөн Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаас гадна гол түүхий эдүүдийн үнэ өнгөрсөн жилийнхээс өссөн тул Монгол Улсын эдийн засаг тогтворжино гэж харж байгаа” хэмээн тэмдэглэжээ.

Тэд Монголын арилжааны долоо болон Төрийн гээд томоохон банкуудын төлөвийг ийн тодорхойлсон байна. Дашрамд дурдахад, “Moody’s” агентлаг Монгол Улсын эдийн засгийг энэ онд 0.2 хувиар агшиж, ирэх онд 1.8 хувиар өснө гэж таамагласан аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай