Дотоодын үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ 25 улсад шат дамжлагагүйгээр нийлүүлэх нь

Дотоодын үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ 25 улсад шат дамжлагагүйгээр нийлүүлэх нь

Манай үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд худалдахад олон шат дамжлага давж, бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй болсон талаар Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ)-аас мэдээллээ. Өнгөрсөн онд олон улсын шинжээчид манай улсад ирж, “Монгол Улс Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-ын олон талт харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэж болно” гэсэн дүгнэлт гаргажээ.

Үүний дагуу өнгөрсөн зургадугаар сарын 18-нд СХЗГ-ынхан Тайландын Бангкокод очиж, Монголын компаниудын бүтээгдэхүүнийг дотооддоо шинжлээд, худалдах хэлэлцээр хийсэн байна. Ингэснээр манай улсын компаниуд бүтээгдэхүүнээ 25 улсад хяналт, шалгалтгүй худалдах нь.

“Өмнө нь манай компаниуд гадаадад бүтээгдэхүүнээ худалдахын тулд дотооддоо шалгуулж, давтан баталгаажуулалтаар ордог байсан. Харин эл хэлэлцээрт нэгдсэнээр олон шат дамжлага үгүй болж, нэмэлт зардлыг багасган, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулахад түлхүү анхаарах боломж бүрдэж байна. Тодруулбал, Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эхлэл тавигдлаа” хэмээн СХЗГ-ынхан хэлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай