Цагаан сонголтын талаарх СОНИРХОЛТОЙ 8 пост

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль эхний даваа амжилттай өндөрлөж, нэг давсан улс төрчид эцсийн тойрогтоо үлдээд буй. Гурван нэр дэвшигчдээс МАХН-аас нэр дэвшсэн Сайнхүүгийн Ганбаатар сонгогчдоос хамгийн бага санал авснаар эхний тойргоос хасагдсан юм. Энэ удаагийн сонгуульд 18 мянган сонгогч "цагаан хуудас" өргөсөн нь шинэ үзэгдэл байлаа. Сонгогчид өөр сонголт бий, тэд ч ийм сонголт хийхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн нэг гарц нь цагаан сонголт юм. Ийм нэртэй фэйсбук груп ч нээгдэж, иргэд ч олноороо дэмжих болсон нь нууц биш.

Иргэд цагаан сонголтын талаар ойлгож эхэлжээ. Ингээд уг сонголтын талаар цахим ертөнцөд бичигдсэн сонирхолтой 8 постыг хүргэе.

1. Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан цагаан сонголтыг эрс эсэргүүцэж байгаагаа ингэж илэрхийлжээ.

2. Зарим иргэд Б.Мөнхбаясгалангийн постод янз бүрийн хариу өгчээ.

3. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат цагаан сонголтыг тууштай дэмжиж байгаа аж.

4. Францад ч цагаан сонголт хийсэн иргэдийн тоо дөрвөн саяд хүрчээ.

5. Цагаан сонголт хийснээр үлдсэн хоёр нэр дэвшигчийн аль нь ч 50.1 хувиас илүү санал авах боломжгүй болж, дахин санал хураалт бус дахин сонгууль явагдана. Ингэснээр дахиад л 7 ТЭРБУМ төгрөг сонгуульд зарцуулагдана гэсэн үг.

6. Гэвч Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүмүүсийн идсэн уусан, нууц дансанд хадгалсан гэж яригдаж, хардаж, сэрдэж буй мөнгөн дүнтэй харьцуулахад энэ юу ч биш гэж үзэх хүмүүс ч олон бий.

7. Гэхдээ бас АРД түмнийг басаж болохгүй, бидэнд бас сонголт бий гэдгийг харуулж буй жишээ юм. 

8. Бидэнд өөр гарц байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай