“Сүү” компани зургаан тэрбум төгрөгийн бонд гаргана

Үндэсний үйлдвэрлэгч “Сүү” компани зургаан тэрбум төгрөгийн, нэг жилийн хугацаатай, 17.5 хувийн хүүтэй, нийт 60 мянган ширхэг бонд гаргахаар болжээ. Үүнийгээ эргэн төлөх нөхцөлтэйгөөр олон нийтэд нээлттэй санал болгон, энэ сарын 29-нд захиалгаа хаах аж. Монголын хөрөнгийн биржид энэ онд арилжаалж буй анхны бонд нь “Сүү” бөгөөд тус компани үнэт цааснаас олсон орлогынхоо 4.6 тэрбум төгрөгөөр гадаад өрөө дарахаар төлөвлөжээ. Харин үлдсэн 1.4 тэрбум төгрөгийг РЕТ (хуванцрын нэгэн төрөл ба дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг) савлагааны шугам нэвтрүүлэхэд зарцуулах гэнэ.

Үнэт цаас гаргагч нь өнгөрсөн онд 41.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, 595 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Ингэснээр “Сүү” компанийн зах зээлийн нийт үнэлгээ 44.1 тэрбум төгрөгт хүрсэн юм. Дашрамд дурдахад, тус компани одоогоор хоногт 200 тн сүү боловсруулж, 70 гаруй нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодынхоо сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 48 хувийг хангаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай