Австралийн эргээс "зомби өт" олджээ

Саяхан Австралийн судлаачид далайн гүнээс ховор содон загас, бусад далайн амьтнууд шинээр илрүүлсэн билээ. Тэдний дунд цусан улаан өнгөтэй, нүүргүй "зомби" өт илрүүлжээ. Нэг см-ын хэмжээтэй энэ өт амьтны ясанд амьдардаг, чөмөг буюу ясны доторхи хөндий зайнуудад байдаг зөөлөн эдийг сорж амьдардаг гэж үздэг.

Энэ төрлийн өтийг өмнө нь Номхон далай болон Атлантын далайгаас илрүүлж байсан ч Австралийн эрэг орчмоор анх удаа илрүүлж буй юм.

Эрдэмтэд эдгээр өтийг хэдэн зуун сая жилийн настай, динозаврын ясыг иддэг байсан гэж үздэг байна.

Доктор Тим О'Харагийн багийнхан сар гаруйн хугацаанд далайн гүнд малталт хийж, шинжлэх ухаанд судалж болохуйц 58 төрөл зүйлийн ховор ан амьтан илрүүлснээ, өнгөрсөн баасан гаригт олон нийтэд зарласан юм. 

Харин зомби өтнүүд амгүй, харин үүний оронд тэмтрүүлүүдээ ашиглаж, чөмгийг иддэг болохыг судлаачид тогтоосон билээ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай