Харвардын сэтгэлзүйчид хүүхдээ САЙН ХҮН болоход туслах зургаан зөвлөгөөг өгч байна

Үр хүүхдээ сайн хүн болгож өсгөх хүсэл эцэг эх бүрт бий. Тэгвэл Харвардын их сургуулийн сэтгэлзүйчид хүүхдээ сайн хүн болоход туслах зургаан зөвөлгөөг өгчээ.

1. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө!

Энэ бол бүх зүйлийн суурь юм. Хүүхдүүдтэйгээ их цагийг өнгөрүүлж, тэдний сонирхол, бас асуудлыг шийдвэрлэж, үүнээс хамгийн чухал нь тэдний юу ярихыг сонсох билээ. Таны хүү эсвэл охин чинь бусдаас өөр зан араншинтай байж болно, гэхдээ таны үйлдэл, бусдын төлөө гэсэн халамж, анхаарал чинь хүүхдүүдийг тань зөв зам руу чиглүүлэх болно.

2. Хүүхдийнхээ бодож буй зүйл, хийж буй үйлдэлд нь үргэлж зөвөлгөө өгч бай!

Сэтгэлзүйчид маш олон судалгаан дээр үндэслэж, нэгэн зүйл дээр санал нэгдсэн байдаг. Маш олон хүүхдүүд энэ дэлхий дээрх хамгийн чухал хүмүүс бол эцэг эх нь, тэдэнд таны зөвөлгөө маш чухал. Тэдэнд хэр их хайртайгаа, аюулгүй байдлыг яаж сахих тухай, өөрсдийнх нь хувьд хэр үнэ цэнэтэй вэ гэдгийг нь хэлэхээ битгий мартаарай.

3. Асуудлаас зугтах бус хэрхэн зөв шийдвэр гаргахыг үлгэрлэ!

Энгийн жишээ авья. Таны хүүхэд хөлбөмбөг тоглож сурахыг хүсч байвал яагаад гэдгийг нь үргэлж асуу, мөн тэдэнд хөлбөмбөг бол багийн спорт, тоглогч ямар үүрэгтэй байдаг талаар, багийнхаа төлөө ямар үүрэг хариуцлага үүрэх вэ? гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Үүнийг тайлбарласны дараа таны хүүхэд хөлбөмбөг тоглож сурахыг хүссэн хэвээр байвал тэднийг шинэ чадварт суралцахад нь тусла.

4. Өдөр бүр шинэ зүйлд зааж сурга, бас тэдний туслаж буйд баярлаж байгаагаа илэрхийл!

Олон судалгаагаар хүмүүсийн тусласны хариуд талархах нь сайн үйлс хийх түлхүүр болж өгдөг болохыг харуулдаг байна. Тиймээс тусласны хариуд талархахыг хэвшил болго. Ийм зан чанар таны хүүхдийг хүнд тусладаг, талархдаг зуршилтай болгох юм.

5. Хүүхдийнхээ сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулахад тусла!

Сэтгэлзүйчид бусдын төлөө анхаарал тавих нь уур хилэн, үзэн ядалт, сэтгэл гутрал болон атаархал зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг дарж байдаг болохыг нотолдог. Хүүхдүүд ч бас сэтгэл гутралд орж, уурлаж бухимдах, үзэн ядах болон атаархах зэрэг сөрөг сэтгэл хөдлөл илэрдэг. Тиймээс тэднийг бүрэн ойлгож, эдгээр сөрөг мэдрэмжийг өөрсдөө ойлгож, өөртөө дүгнэлт хийх боломж олго. Ингэснээр сэтгэл хөдлөл тогтвортой, тайван байхын үндэс болдог аж.

6. Дэлхий ертөнц тэдний төсөөлж байгаагаас ч илүү том гэдгийг үзүүл!

Судалгаагаар ихэнх хүүхдүүд тэднийг тойрон хүрээлэх гэр бүл, найз нөхдөөрөө хорвоо ертөнцийг төсөөлдөг. Энэ нь тэднийг сэтгэлзүйн болон сэтгэлгээний хил тогтоодог, тиймээс элдэв зүйлийг сонирхох нь их. Тиймээс та тэдэнд хорвоо ертөнц хязгааргүй болохыг ойлгуулах хэрэгтэй. Тэдэнд бусдыг ойлгодог, сонсдог, ямар ч зүйлийг олон талаас нь боддог чадварт сургах хэрэгтэй юм.

Хүүхэд өсгөх нь маш хэцүү даалгавар. Гэхдээ энэ бол бүх эцэг эхчүүдийн хийж чадах энгийн зүйл юм. Гэхдээ дэлхийн өөр юунаас ч илүү үнэлж баршгүй, үнэ цэнэтэй зүйл бол хүүхэд билээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай