Монгол хүн Германы УАШТ-ээс хүрэл медаль хүртэв

Энэ сарын 16-нд болсон Герман улсын чөлөөт бөхийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн (200 гаруй бөх оролцсон)-ий 70 кг-д Б.Насанбаяр хэмээх монгол хүн зодоглон,  хүрэл медаль хүртлээ. Өдгөө тус улсад амьдардаг тэрбээр 1990-ээд оны үед Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтохын удирдлагад самбо бөхөөр хичээллэж эхлэн, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ээс олон удаа медальт байрт шалгарчээ.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, спортын дэд мастер цолтой Б.Насанбаяр чөлөөт цагаараа Германы Ханау хотын чөлөөт бөхийн клубт бэлтгэлээ базаадаг аж. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай