БНАСАУ-аас ажилчин авахаа багасгажээ

БНАСАУ-аас ажилчин авахаа багасгажээ

Хятад улс БНАСАУ-аас ажилчин авахаа багасгасныг Пхеньянд үзүүлж буй шахалтуудаас хамгийн үр нөлөөтэй нь хэмээн Япон, АНУ хоёр үзэж байна. Үүнээс гадна гадаад валютын гол эх үүсвэрийн нэг болсон түүхий нефтийг нь худалдан авах хэмжээгээ мөн багасгасан билээ. Японы “Nikkei” сонин эх сурвалжуудаасаа эш татан ийн мэдээлжээ.

Уг хэвлэлд мэдээлснээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит тогтоолын дагуу Хятадын эрх баригчид зарим компанидаа Умард Солонгосын ажилчдыг авахаас татгалзах үүрэг өгсөн байна. Өнөөгийн байдлаар тийм компанийн тоо аажмаар нэмэгдсээр, БНАСАУ-тай хил залгаа орших Зилинь, Ляонин мужаар тэлжээ. Бичгээр албан ёсны тушаал өгөөгүй болохыг тус сонин тэмдэглэсэн аж. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд үндэслээгүй, дангаар хориг арга хэмжээ авахыг Хятад улс эрс эсэргүүцдэг билээ.

Өмнөд Солонгосын тагнуулын мэдээллээс эш татан “Yomiuri” сонинд мэдээлснээр, Хятад улс сүүлийн үед БНАСАУ-аас түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн экспортлохоо эрс багасгасан. Умард Солонгост өнгөрсөн сард бензиний үнэ гурав, одоо түүнээс хоёр дахин өссөн гэнэ. Энэ нь түлшийг цэргийнхэнд хуваарилахыг илүүд үзэж буйтай холбоотой аж.

Шинжээчдийн тэмдэглэж буйгаар, Япон, АНУ хоёрт Умард Солонгост шахалт үзүүлэх боломж бараг үгүй. Ганц найдлага зөвхөн Бээжинд бий. Учир нь БНХАУ-д Умардын худалдааны 90 орчим хувь ногддог юм. Өмнөд Солонгосын эх сурвалжуудын мэдээлснээр, БНАСАУ-д хэдэн зуун сая доллар шилжүүлдэг 90 мянга гаруй иргэн нь Хятадад ажилладаг гэнэ.

Үүнтэй холбоотойгоор Токио, Вашингтон хоёр сүүлийн үед Хятадаас хөршийнхөө талаар нухацтай арга хэмжээ авахыг шаардах болжээ. Ийм алхмыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Бээжин хийж, Пхеньянаас авдаг нүүрсээ энэ оны гуравдугаар сард өмнөх сарынхаас 99 хувиар бууруулж, дөрөвдүгээр сард бүрмөсөн зогсоожээ. Өнгөрсөн онд БНАСАУ Хятадад нүүрс худалдаж, нэг тэрбум гаруй долларын орлого олсон байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард БНАСАУ цөмийн зэвсгийн ээлжит туршилтаа хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсаас жилд 7.5 сая тонн, эсвэл 400 сая гаруй доллар давсан өртөг бүхий нүүрс импортлохыг хориглосон билээ. Энэ нь умард солонгосчуудын хэрэгцээнд зориулсан “хүмүүнлэгийн” хувь юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай