ЦАГ АГААР: Дуу цахилгаантай бороо орж, СЭРҮҮН байна

ЦУОШГ-аас 2017 оны зургадугаар сарын 19-нөөс 26-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын 4 хоногтоо нутгийн зүүн хагаст бороо хуртай сэрүүн байна.

Баруун аймгуудын нутгаар: 20-21-нд Алтайн уулархаг нутгаар, 23-24нд нутгийн баруун хэсгээр, 25-нд зарим нутгаар, 26-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 26-31 градус хүрч хална. 26-нд бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 19-нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур  ширүүснэ. Агаарын температур 19-21-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар дулаарч 24-26-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 16-21 градус өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 28-33 градус хүрч халах төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар: 19,21-22-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 19-22-нд Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. 23-наас дулаарч нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 21-нд зарим газраар, 22-23-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим гаүраар салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 20-22-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 23-наас халж 24-26-нд ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 30-35 градус хүрч хална. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай