Галд шатсан хүмүүсийг олохын тулд ноходыг ашиглаж эхэлжээ

Английн нийслэл Лондон хотын 27 давхар орон сууцанд шатсан хүмүүсийг илрүүлэхийн тулд ноходыг ашиглаж эхэлжээ. Одоогоор сураггүй алга болсон ихэнх хүмүүс галд шатсан, тэдгээрийг хэн болохыг илрүүлэх боломжгүй байгаагаас үхсэн амьд нь тодорхойгүй байгаа юм. Эхлээд 12 хүн нас барсан гэж мэдээлж байсан бол одоогоор 58 хүн нас барсан болохыг албан ёсоор тогтоожээ. Тэгвэл галд шатсан хүмүүсийн цогцосыг олох, магадгүй одоо амьд буй хүмүүсийг хурдан илрүүлэхийн тулд тусгай сургалттай ноходыг ашиглаж эхэлжээ. 

Ноходын ачаар алга болсон, сураг нь тодорхойгүй хүмүүсийг маш хурдан илрүүлж байгаа юм. Одоогоор нас барсан хүмүүсийн тоо 58-д хүрээд байгаа ч удалгүй 100 гарна гэж тооцоолж буй. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай