Сэрэмжлүүлэг: Шинэ төрлийн "Power" хар тамхи хүнийг ЗОМБИ болгож байна

Английн цагдаагийнхан хяналтын камерт бичигдсэн хар тамхичдын бичлэгийг нийтэд ил болгожээ. Ньюкастл хотод оршин суудаг эдгээр хар тамхичид "Spice" зарим үед "Power" гэж нэрлэдэг хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Хар тамхины шинэ төрлийг худалдсан гэх дөрвөн иргэнийг цагдаагийнхан баривчилсан байна.

Хүнийг амьд үхдэл болгодог хар шидтэй энэ хар тамхинаас сэрэмжлүүлэх үүднээс цагдаагийнхан яаралтай арга хэмжээ авч буй. Учир нь хар тамхи хэрэглэгчдийн дунд "Spice"-ын хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш ийм хар тамхинд донтсон 138 иргэнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд зургаан сар гарсанаас хойш 19 дуудлага хүлээн авчээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай