Сэрэмжлүүлэг: Спининг хүүхдийн эрүүл мэндэд хортой

Сүүлийн үед тренд болоод буй спининг гэх стресс тайлдаг тоглоомыг зах зээлээс буцаан татах болжээ. Учир нь энэ тоглоом нь амьсгал боогдуулж, дотоод цус алдалт үүсгэж болзошгүй шинж тэмдэг илэрсэн гэнэ. Тиймээс Английн алдартай тоглоомны сүлжээ дэлгүүрээс спининг төрлийн 300 гаруй тоглоомыг "Аюултай" ангилалд багтааж, хурааж авсан байна. Хэрвээ хүүхэд тань энэ тоглоомоор тоглож байхдаа баттерейг нь залгисан бол дотоод цус алдалтанд хүргэж магадгүй гэж шинжээчид дүгнэж буй.

Өмнө тус тоглоомны жижиг эд ангиуд, хурц үзүүртэй ирмэг нь хүүхдийн гар хөлийг зүсэх, спинингийн жижиг нүхээр хүүхдүүд хуруугаа хийж гацах тохиолдол гадны зарим улсуудад илэрч, сэрэмжлүүлэг гаргасан билээ.  

Албаныхан тус тоглоомыг үйлдвэрлэгч болон бусад хүмүүстэй холбоо тогтоож, мэдүүлэг аваагүй бөгөөд тэд маш хурдан хугацаанд тус тоглоомыг худалдаанд гаргахыг хориглосон нь үнэхээр том аюул дагуулсан байж болохыг харуулж байгаа аж.

Их Британид эдгээр тоглоомыг худалдана авсан бол дэлгүүрт нь буцааж авчрахыг иргэдээс хүссэн албаны хүмүүсийн мэдэгдэл хүртэл гарсан байна. Энэ тоглоомыг анх аутизмтай болон бусад хүмүүст ур чадвараа сайжруулах зорилгоор бүтээсэн. Улмаар хүний стрессийг тайлдаг гэгдэж, дэлхийн олон оронд худалдаанд гарсан билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай