“Big bowling friendship 2017” тэмцээн үргэлжилсээр

Монголын Боулинг Сонирхогчдын Холбооноос 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship 2017” үндэсний багийн лигийн нэгдүгээр тойргийн дөрөвдүгээр шатны тэмцээн өнгөрөгч ням гаригт Big bowling төвд боллоо. Тамирчид өмнөх сугалааны 1 сайн мэргэжлийн тамирчин, 1 эмэгтэй тамирчин, 1 шинэ тамирчин гэсэн зарчмаар 3 хүнтэй баг бүрдүүлж, нийт 14 баг болон оролцсон.

Баг бүрт шинэ тамирчин хуваарилсан нь тэдэнд түвшингээ ахиулах боломжийг олгосон алхам байв. Мөн эмэгтэй тамирчдаа дэмжих үүднээс зохион байгуулагчдын зүгээс тоглолт тус бүрд 20 оноо өгсөн нь тэдэнд маш их урам өгч, боломж олгосон юм.

Баг тус бүр урьдчилсан шатанд 6 тоглолтыг гүйцэтгэж хамгийн өндөр оноотой эхний 8 баг 1 нь 8-тай, 2 нь 7-той гэх мэтээр хасагдах журмаар тоглосон.

Тэмцээний аваргаар Ц.Лхасүрэн ахлагчтай С.Дэлгэрцэцэг, С.Сумьяабазар нарын баг тодорсон бол хоёрдугаар байранд С.Баярхүү ахлагчтай Т.Нансалмаа, Э.Энхбадрал нарын баг, гуравдугаар байранд А.Батжаргал ахлагчтай Б.Мягмарцэнд, Э.Чүлтэмжамц нарын баг орлоо.

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс Д.Нацагдорж (Strikes клуб) 223 оноогоор, эмэгтэйчүүдээс Б.Мягмарцэнд 201 оноогоор шалгарсан билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай