ЦАГ АГААР: Дуу цахилгаантай бороо орно

ЦУОШГ-аас 2017 оны зургадугаар сарын 12-ноос 19-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын гурван хоногт ихэнх нутгаар халах гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 12,17-нд нутгийн хойд хэсгээр, 18-19-нд зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур ихэнх хугацаанд Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 12,18-19-нд нутгийн хойд хагаст бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 13-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд Хангайн уулсаар, 16,18-19-нд зарим нутгаар, 17-нд Хөвсгөл, Хэнтийн ууларханг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи түр зуур  ширүүснэ. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 12-17 градус өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 14,16-19нд бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 14,16-нд нутгийн хойд хэсгээр, 17-19-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур 12-15нд  Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 28-33 градус дулаан байна. 16-18-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 17,19-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 16-18-нд зарим газраар түр зуур ширүүснэ. Агаарын температур 12-16-нд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 30-35 градус хүрч хална. 17-19-нд Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 27-32 градус дулаан байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай