Бичлэг: Хятадын цахим ертөнцийг доргиосон үйл явдал

Бүтэн нэрийг нь нууцалсан Ма хэмээх бүсгүйг Төв Хятадын Хенан мужид гарцаар гарч явахад нь такси дайрч, зугтсан хэрэг гарсныг хяналтын камерт бичиж авсан юм. Бичлэг дээр нэг минут орчим осолд орсон бүсгүйд хэн ч туслаагүйд цахим ертөнцөөр шуугиан тарьж байна. "Зомби" хүмүүс туслах нь бүү хэл жолооч нар ч зогсож, золгүй бүсгүйд анхан шатны тусламж үзүүлээгүйг бичлэг дээр тодорхой харагдаж байна.

Тэр ч бүү хэл түүнд туслахын оронд дахин нэг машин дайрсан байна. Өмнөд Хятадын өглөөний сонинд бичсэнээр таксины жолооч Занг болон сүүлд дайрсан жолооч Лиү нарыг баривчилсан байна.

Эцэст нь хэн нэгэн нь цагдаа дуудсан боловч бүх зүйл хожимдсон байна. Учир нь түргэн тусламжийнхан ирсэн ч хохирогч бүсгүй амиа алдсан нь тодорхой байв. "Бичлэг дээрх үйл явдал аймшигтай байлаа. Манай улсын замын аюулгүй байдал гэдэг зүгээр л там болжээ" гэх мэтээр цахим ертөнцөд хятадууд дургүйцлээ илэрхийлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

Илгээх

Энэ тухай