Вернон Сим: Монголдоо гурван жил сураад Их Британийн бакалаврын зэрэгтэй төгсөнө

-Та өөрийнхөө тухай манай уншигчдад танилцуулахгүй юу? Монголд ирээд хэр удаж байгаа вэ?

-Сайн байна уу, Намайг Вернон Сим гэдэг. Би Сингапураас ирсэн. Би Монголд ирж “Рафлес” олон улсын институтийн захирлаар ажиллаад сар гаруй болж байгаа ч энэ оронд их ирээдүй байгааг харж байна. Би олон улсын боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан.

Энэ туршлагаараа дамжуулан дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын чанарыг Монголд авчирна гэдэгт итгэлтэй байна. Би Австрали, Их Британиас Бизнесийн удирдлагын бакалавр болон мастерын зэргээ авч байсан. Монгол оюутнуудыг ч гэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын зэргийг хүртэх ёстой гэж бодож байна.

-Яагаад “Рафлес” олон улсын институтийг монгол оюутнууд сонгох ёстой вэ? Танай сургуулийн онцлог, давуу тал юу вэ?

-Ганц өгүүлбэрт багтаан хэлж болж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг. Энэ зэргийг хүртэхийн тулд оюутнууд “Рафлес” институтийн хэлний бэлтгэлд хамрагдан англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй болсныхоо дараа Их Британийн бакалаврын зэрэг олгох бизнесийн удирдлага, менежмент, банк санхүү болон интерьер дизайн, график дизайны ангиудад элсэн орж болно.

Мэргэжлийн англи хэлтэй, дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын зэрэгтэй төгсөх манай оюутнууд мэдээж ирээдүйд маш амжилттай карьераа эхлүүлэх болно.

-Их Британийн бакалаварын зэрэгтэй болсноор монгол оюутнуудад ямар боломжууд нээгдэж байна?

-Их Британийн бакалаврын зэрэг нь өндөр түвшний боловсролын зэрэг бөгөөд Их Британийн хамтын нөхөрлөлийн орнууд, АНУ, Австрали, Канад болон Европын холбооны бүх оронд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Энэ нь дэлхийн бараг бүх оронд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Та сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн гадаадын том сургуулиудад мастерын хөтөлбөрт элсэн орох үүд хаалга мөн нээгдэж байгаа юм. Үүнээс гадна таныг Үндэстэн дамнасан томоохон корпорациудад ажилд ороход ч гэсэн том давуу тал болно.

-Их Британийн “Нортумбриа” их сургуулийн бакалаврын дипломтой төгсөх юм байна. Энэ сургуулийн талаар манай уншигчид илүү дэлгэрэнгүй мэдмээр байгаа байх.

-“Нортумбриа” их сургууль нь 130 гаруй жилийн өмнө буюу 1880 онд “Рутерфорд” технологийн коллеж нэртэй байгуулагдсан Их Британийн эртний коллежуудын нэг юм. Өнөөдөр энэ сургууль Лондон болон Ньюкастл хотод хоёр кампустай, 137 орны оюутнууд ирж суралцдаг, Их Британийн томоохон сургуулиудын нэг болсон.

Тус сургуулийн бизнесийн хөтөлбөр нь Бизнесийн сургуулиудын холбооноос /Association to Ad­vance Collegiate Schools of Busi­ness (AACSB)/магадлан итгэмжлэгдсэн ба дэлхийн бүх бизнесийн сургуулиудын шилдэг нэг хувь нь л энэхүү холбоогоор магадлан итгэмжлэгддэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. “Рафлес” институт “Нортумбриа” их сургуультай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаадаа туйлын баяртай бахархалтай байгаа.

- “Нортумбриа” их сургуулийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ? Манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Оюутнууд хамгийн сүүлийн үеийн холимог сургалтын системээр суралцана. Энэ нь манай оюутнууд “Нортумбриа” их сургуулийн профессоруудаас онлайнаар лекцээ сонсохоос гадна, “Рафлес” институтийн гадаад багш нараас шууд хичээл авах боломжтой байх юм. Олон улсаас ирсэн профессоруудаар хичээл заалгана гэдэг нь таны боловсролын үнэ цэнийг улам нэмэгдүүлэх нь гарцаагүй.

Та бизнесийн ертөнцийг тэр дундаа хэрхэн өөр өөр улсууд хоорондоо зохицон хамтарч ажиллаж байгааг, эсвэл хэрхэн нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байгааг илүү глобалчлагдсан өнцгөөс харна гэсэн үг. Энэ нь дотоодын нэг сургуульд монгол багш нараар хичээл заалгаснаас их өөр туршлага байх болно. Мөн манай сургуулийн бүх хичээл зөвхөн англи хэл дээр ордог. Таны хүүхэд сургуулиа төгсөхөд түүний англи хэл бусад энгийн сургууль төгссөн оюутнуудынхаас хамаагүй өөр түвшинд байх болно.

- “Рафлес” олон улсын институт өөр ямар хөтөлбөрүүд монгол оюутнуудад болон ажил хийдэг хүмүүст санал болгож байна вэ?

-Манай гурван жилийн бакалаврын хөтөлбөрийн бас нэг давуу тал бол оюутнууд “Нортумбриа” их сургуулийн бакалаврын зэргээс гадна Сингапурын “Рафлес” институтээс гүнзгий түвшний дипломын зэргийг эхний хоёр жилийн хөтөлбөрөө дуусгаад авдаг байгаа. Мөн 100 хувь гадаад багш нар заадаг, олонд танигдсан, нэр хүндтэй “Рафлес”-ийн англи хэлний хөтөлбөрөө санал болгодог.

Рафлесийн англи хэлний хөтөлбөрт хамрагдсанаар таны англи хэл эрчимтэй сайжирч амьдралд тань олон сайхан боломжуудын үүд хаалгыг нээнэ гэдэгт итгэлтэй байна. Тун удахгүй бид байгууллагуудад зориулсан богино хэмжээний сургалтуудыг санал болгох болно. Үүнд, бизнесийн англи хэл, албан бичгийн англи хэл, бизнес болон менежементийн хичээлүүд, дизайны хичээлүүд байх болно.

-Танай сургууль элсэгчдэд ямар шаардлага тавьдаг вэ?

-Юуны түрүүнд бид англи хэлээр шаардлага тавьдаг. Өмнө дурдсанчлан манай бүх хөтөлбөр англи хэл дээр заагддаг учраас таны хүүхэд гүнзгий түвшний англи хэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл iBT 60, IELTS 5.5 оноотой, эсвэл манай түвшин тогтоох шалгалтыг өгч тавдугаар түвшинд тэнцсэн бол бакалаврын үндсэн ангид шууд орж болно гэсэн үг.

Хэрвээ таны хүүхдийн англи хэл тавдугаар түвшнээс доогуур байвал манай хэлний бэлтгэлд хамрагдан дөрөвдүгээр түвшнийг амжилттай дүүргээд бакалаврын үндсэн ангидаа орж болно.

-Танай сургууль элсэгчдэдээ тэтгэлэг эсвэл ямар нэг онцгой санал тавьдаг уу?

“Рафлес” институт нь аль болох олон оюутанд олон улсын боловсролын зэрэг олгохыг зорьж байна. Иймээс бид 2017 оны долдугаар сарын элсэгчиддээ сургалтын төлбөрөөс 50 хувь чөлөөлөх тэтгэлэг зарласан. Тэтгэлгийн тоо хязгаартай тул хэрвээ та манай сургуулийг сонгосон бол яарах хэрэгтэй гэж зөвлөх байна. Хэрвээ англи хэл нь шаардлагад хүрээгүй бол хоёр түвшин үнэгүй хэлний бэлтгэлд хамрагдах боломж бас бий.

Үүнээс гадна англи хэл нь шаардлагад тэнцээд бакалаврын ангид элсэн орсон оюутан үргэлжлүүлэн хэлээ сайжруулах зорилгоор манай англи хэлний хөтөлбөрт үнэгүй хамрагдаад явж болно. Ийм сайхан боломжийг өөр газраас олохгүй байх гэж бодож байна.

-“Рафлес”-ийн англи хэлний хөтөлбөр үргэлж эрэлттэй байдгийн нууц вэ?

-Үүнд нууц гээд байх зүйл байхгүй ээ (инээв). “Рафлес”-ийн англи хэлний хөтөлбөрийн багш нар бүгд мэргэжлийн англи хэлний гадаад багш нар байдаг. Та энэ хөтөлбөрт хамрагдсанаар цөөн хүнтэй ангид, маш чанартай хичээлийг заалгах болно. “Рафлес”-ийн англи хэлний хөтөлбөрийг “Рафлес”-ийн их сургуулийн системээр дамжуулан Сингапурт байрлах төв Рафлес сургууль дээр боловсруулсан ба таны сурах арга барилд тааруулан хийсэн хөтөлбөр юм.

- “Рафлес” олон улсын институт Монголд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байна гэлээ. Энэ хугацаанд олон оюутан танай сургуулийг олон улсын бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэдгээр төгсөгчид одоо хаана юу хийж байна?

-Тийм ээ, өнгөрсөн 10 жилийн хугацаанд маш олон монгол оюутнууд “Рафлес” институтээс олон улсын бакалаврын зэргээ хүртсэн. Тэдгээр төгсөгчид өнөөдөр Монголд үйл ажиллагаагаа явуулж буй гадна, дотны шилдэг компаниудад хариуцлагатай алба хашиж байна. Мөн өөрсдийн хувийн бизнесээ эхлүүлээд явж байгаа төгсөгчид ч цөөнгүй. Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад мастерын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа “Рафлес”-ийн олон төгсөгчийг би мэднэ.

-Оюутнуудаа төгсөөд чадварлаг ажиллах хүчин болох эсвэл үргэлжлүүлэн гадаадад мастераа хамгаалахад нь “Рафлес” хэрхэн бэлтгэдэг вэ?

-Англи хэл болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын зэрэг бол ажил дээр гарах болон үргэлжлүүлэн мастерт сурахад хамгийн чухал хоёр зүйл юм. Үүн дээр нэмээд манай гадаад багш нар оюутнуудыг төгсөөд шилдэг компаниудад сайн ажилд ороход хэрэг болох CV, товч намтар бичих зэрэгт эртнээс бэлдүүлдэг.

-Эцэст нь монгол эцэг эхчүүд болон их сургуульд орохоор бэлдэж буй хүүхдүүдэд та юу гэж хэлэх вэ?

-Эцэг эхчүүд болон оюутнуудад хандаж хэлэхэд “Рафлес” институтэд суралцах өртөг нь бусад дотоодын их дээд сургуульд суралцахаас үнэтэй санагдаж болох юм. Гэхдээ та хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж байна гэдгээ санаарай. Бид таны хүүхдэд илүү том боломжууд, илүү сайн карьер санал болгож байна. Таны хүүхдийн ирээдүй хэчнээн өөр байхыг бодоод үзээрэй. Та зөвхөн байрныхаа ойр унаж болох унадаг дугуй авах уу, эсвэл арай илүүг төлөөд дэлхийг тойрч болох машин авах уу? Сонголт таны гарт байна. Баярлалаа.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.raffles.mn болон www.facebook.com/rafflesmgl хаягаар авна уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

Илгээх

Энэ тухай