Энэ оны эхний IPO-г ирэх намар хийнэ

Энэ оны эхний IPO-г ирэх намар хийнэ

Монголын үнэт цаасны бирж анхны IPO-г ирэх намар “өлгийдөн” авах гэнэ. Тус компани нь технологийн чиглэлийнх бөгөөд одоогоор үнэт цаасны танилцуулгыг нь СЗХ хянаж байгаа аж. Уг үнэт цаасны нийт үнийн дүн нь нэг тэрбум орчим төгрөг байх талаар Монголын үнэт цаасны биржээс мэдээллээ.

Тус биржийн гүйцэтгэх захирал С.Даваасамбуу “Манайх энэ онд багтаан зургаан компанийн IPO-г хийхээр ажиллаж байна. Нэг компани нь дор хаяж нэг тэрбум төгрөг босгохоор төлөвлөж буй юм. Эхнийх нь ирэх намар үнэт цаасаа олон нийтэд санал болгоно” хэмээн ярилаа. Мөн энэ онд Монголын хөрөнгийн бирж хоёр компанийн үнэт цаасыг бүртгэх төлөв бий.

“Хөрөнгө оруулагч үндэстэн” нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Жинст Увс” компанитай нэгдэх замаар нээлттэй болох ажил ид өрнөж байгаа. Үүнээс гадна тус бирж хоёр ч компанид бондоо гаргахад нь зуучиллаа. Тухайлбал, “Номадс хоспиталити” хоёр тэрбум төгрөгийн бонд гаргав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай