ОУВС-гийн эхний ээлжийн санхүүжилт 38.6 сая ам.доллар Монголбанкинд орж ирлээ

Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сарын 24-нд хуралдаж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирлээ.

Монгол Улсад эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай