“Улаанбаатар аялагч” клубийнхэн илүүрхэв

Уулын болон явган аяллын клубүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн бямба гаригт “Алдар” спорт хороонд боллоо. Дөрөв дэх удаагийн тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “Улаанбаатар аялагч” клубийн нэгдүгээр баг тэргүүлж, “Summit” мөнгө, “Улаанбаатар аялагч”-ийн хоёрдугаар багийнхан хүрэл медаль хүртэв.

Харин эмэгтэйчүүдийнхэд “Эко аялал”-ийнхан манлайлж, “Summit” мөнгө, “Улаанбаатар аялагч” клубийнхэн хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай