Мото спортын тамирчин дугуйн ослоор өөд болов

Цагтаа мото спортын дэлхийн аварга болж байсан Ники Хайден өнгөрсөн долоо хоногт дугуй унаж яваад осолд орж, улмаар даваа гаригт эмнэлэгт өөд боллоо. Талийгаач 35 настай бөгөөд тархи, цээжиндээ хүнд гэмтэл авч, сүүлийн хэдэн Италийн эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт үхэлтэй тэмцэж байсан юм. Эмч нар шаардлагатай бүхнийг хийсэн ч нэрт тамирчны амь насыг аварч чадсангүй.

Хайдены дотны найз нарын мэдээлснээр мото спортын тамирчин эр дугуй унаж яваад автомашинд мөргүүлсэн аж. Одоогоор ослын шалтгааныг эцсийн байдлаар тогтоогоогүй байна.

АНУ-ын нэрт тамирчин 2006 онд мото спортын дэлхийн аварга болж байв. Тухайн үед италичууд энэ спортод ноёлж байсан бөгөөд Валентино Россигийн ноёрхолд цэг тавьсан хүн бол Никки Хайден юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай