"Times Square"-д халдлага үйлдсэн этгээд мансуурсан байжээ

Дэлхийн аялал жуулчлалын томоохон хотын нэг АНУ-ын Нью Йорк хотын төв гудамж, алдарт "Times Square"-д автомашинтай явган зорчигчдыг дайрч, нэг хүний амь насанд хүрсэн төдийгүй 22 хүн ноцтойгоор гэмтсэн үйл явдал болсон юм. Энэ хэргийг 26 настай Ричард Рохас хэмээх тус хотын унаган иргэн үйлдсэн байна. Тэрбээр хэрэг гарах үед хар тамхинд мансуурсан байсан бөгөөд "Бүгдийг нь алахыг хүсэж байна" гэж орилж байжээ. Рохас Хонда загварын суудлын автомашинаар төв талбайд иргэдийг дайрсан юм. Энэ үеэр 18 настай охин амиа алдсан бол өөр 22 хүн хүнд бэртэл авчээ гэж цагдаагийн газраас мэдээллээ. 

Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн 2008, 2015 онд жолооны ард согтуу суусан хэргээр саатуулагдаж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт Рохас нэгэн хүнийг дээрэмдэхээр оролдож байсан бөгөөд хутгаар айлгаж сүрдүүлсэн байна. Цагдаагийнхан түүнийг саатуулсан ч гадуур байцаахаар сулласан байжээ. Рохас АНУ-ын армид тодруулбал, тэнгисийн усан цэргийн албанд байсан бөгөөд 2011-14 оны хооронд армид алба хашиж байжээ. 

Уг хэргийн улмаас 18 настай Алиса Элсман нас барсан. Талийгаач Мичиганаас гаралтай бөгөөд гэр бүлийнхээ хамтаар Нью Йоркт аялж яваад золгүй явдлын золиос болсон байна. Осолдох үедээ тэрбээр 13 настай охин дүүгийнхээ хамт явж байсан бөгөөд дүү нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэмтэл авсан 22 хүнээс лөрөв нь яаралтай эмнэлэгт хүргэгдсэн, тэднээс гурвынх нь биеийн байдал таагүй байгаа гэнэ. 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай