Нийслэлд 78.133 мод тарьжээ

Нийслэлд 78.133 мод тарьжээ

Бүх нийтээр мод тарих өдөр өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт тохиосон. 2010 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулж буй уг үйл ажиллагаа энэ хавар 15 дахь удаагаа өрнөсөн юм. Үүний хүрээнд Улаанбаатар хотод хэдэн иргэн, аж ахуйн нэгж хэчнээн мод тарьсныг нийслэлийн Байгаль орчны газрынхан нэгтгэн дүгнэсэн байна.

Бүх нийтээр мод тарих өдрийн үйл ажиллагааг тус газар зохион байгуулсан. Зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд л гэхэд төр, хувийн хэвшлийн 90 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 1000 гаруй иргэн улиас, хайлаас, чацаргана, бургас гэсэн дөрвөн төрлийн 2000 мод, сөөг суулгажээ. Үүнээс гадна иргэд оршин сууж буй хороо, хороолол гээд цөөнгүй газарт мод тарьсан төдийгүй шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.

Эдгээрийг нэгтгэхэд нийслэлийн хэмжээнд 17.787 иргэн 78.133 мод тарьсан гэх дүн мэдээ гарчээ. Дэлгэрэнгүй тоон мэдээллийг инфографикт үзүүллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай