Арван хүн тутмын долоо нь бэлгэвч хэрэглэдэггүй

Монголын залуучуудын холбоо энэ жил “Залуусаа нэмье” уриа дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”, ХӨСҮТ, “Y Peer” үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ, “Marie Stopes” олон улсын байгууллагатай хамтран “Халдваргүй ирээдүй-Мэдлэгээ хэрэглээ болгоё” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Өсвөр насны охид, хөвгүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэж буй нь тэдний нөхөн үржихүйн мэдлэг, боловсрол дутмагтай холбоотой. Тиймээс уг төслөөр дамжуулан сурагчид болон оюутан, залууст энэ талын мэдлэг олгох зорилготой юм. Төслийг он дуустал хэрэгжүүлэх бөгөөд эхний шат нь энэ сарын 31-нд дуусна.

Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, МСҮТ-үүдийн оюутан, залуусыг бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол олгох сургалтад хамруулж, ДОХ, ХДХВ-ийн шинжилгээнд хамруулахаас гадна бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч буй гэнэ.

2016 онд бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний нийт тохиолдлын 43.4 хувь нь 15-24 насны охид, хөвгүүд байжээ. Түүнчлэн манай улсад ДОХ-той 229 хүн байгаагийн хоёр нь 15-19 настай хүүхэд байв. Мөн судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 10 хүн тутмын долоо нь бэлгэвч болон жирэмслэхээс хамгаалах эм, бэлдмэл огт хэрэглэдэггүй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай