29.7 мянган ажил олгогчид 3.4 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг тус тус үндэслэн 2014-2016 онд үйлдвэрлэлийн осол гаргаагүй 21 мянган ажил олгогчид 3.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнаа халаагүй 8.7 мянган ажил олгогчид 140.9 сая төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх юм.

Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж, даатгуулагч иргэдийн нийгмийн баталгааг хангах үүргээ биелүүлэн, үйлдвэрлэлийн ослыг багасгаж, зардал гаргуулахгүй байх боломжийг бүрдүүлэн, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авч ажилласнаар үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас гурван жил дараалан, ажилгүйдлийн даатгалын сангаас 5 жил дараалан зардал гаргуулаагүй ажлын байраа тогтвортой хадгалж ирсэн шилдэг ажил олгогчдод талархал илэрхийлэх нь тус үйл ажиллагааны гол зорилго юм.

Ингэснээр ирэх онд нийт 29.7 мянган ажил олгогчид 3.4 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай