Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ

Сонгинохайрхан дүүрэг Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр НОБГ-т 11.40 цагт ирснээр дэд хурандаа А.Батбаяраар ахлуулсан Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 97 албан хаагч 17 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж оройн 17:00 цагт цурманд оруулжээ.

Тус газар нь унанги мод, хөвд ихтэй тул түймрийн байдал уугилттай байна. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 67 албан хаагч, 8 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай