Интернетийг шуугиулж буй "WannaCry" вирус

Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцийг "WannaCry" вирус бүрхэж, интернет хэрэглэгчдийн дунд багагүй шуугиан дэгдээлээ. Тавдугаар сарын 12-нд буюу баасан гаригаас хойш энэ вирус хэрэглэгчдийн дунд тархаж, долоо хүрэхгүй хугацааны дотор 200 мянган хүний хувийн эд хогшилд, элдэв файлд нэвтэрч, устгасан байна. Бодитой эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар 150 гаруй орны 230 мянган компьютерт халдлага үйлджээ. 

Ялангуяа ОХУ, Украин, Энэтхэг, Тайвань зэрэг улсад хамгийн их хохирол учирсан бөгөөд мөн Их Британийн Эрүүл мэндийн газар, Испанийн телевизийн салбар болон нисэх салбарын зарим компани халдлагад өртсөн байна. Одоогоор хэн гэдэг этгээд юуны учир халдлага үйлдэж байгааг олж тогтоогоогүй юм.

Одоогоор манай улсад ийм халдлага гарсан гэх ямар нэг зүйл бүртгэгдээгүй. Энэ халдлага үйлдэгч этгээд төлбөр төлөхийг шаардаж буй. Тодруулбал, хэрвээ 3 хоногийн дотор 300 ам.доллар эсвэл 7 хоногт 600 "ногоон" тушаахгүй бол бүх файлыг устгахыг сануулдаг аж. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай