Ядуурал далласан 192 тэрбум буюу 70.000-ын шоу

Улаанбаатар хотын оршин суугчдын 43.2 хувь нь "ядуу" ангилалд багтаж байна. Хөдөө орон нутагт энэ үзүүлэлт бзр ч өндөр байгаа нь ойлгомжтой. Малчдад тусламж үзүүлж хэдэн санал авч, иргэдэд мөнгө тарааж дахин сонгогдохоос өөр бодол тэдний толгойд даанч алга байгааг 70.000-ын шоу гэрчилнэ. Хүүхэд хөгшчүүл 70.000 төгрөгөө өнөөдрөөс авна хэмээн хүлээж сууна. Хөөрхий монголчууд энэ мөнгийг авахаар шил шилээ харан урт дараалал үүсгэжээ. Тэгэхээр хүн бүрт тараах 70.000 төгрөг буюу нийт 192 орчим тэрбум төгрөгийн 80 гаруй хувь гадагшаа яваад өгөх нь ээ. 70.000 төгрөг бидэнд юу авчрах вэ? Өргөн хэрэглээний бараа,бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж эхлэх хандлагатай болов. Нэг удаа 70.000 төгрөг халаасалсан биш өндөр  үнэтэй бараа, бүтээгдэхүүн байнга авч эхлэх нь ээ, монголчууд. Ингээд бодохоор 70.000 төгрөг иргэдээ нэг удаа хуурах чихрийн цаас юм. 
 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай