Х.Ариунбат түүхэн амжилтын эзэн болжээ

Уулын орой дээрээс далавч хэлбэртэй шүхрээр агаарт хөөрөх буюу параглайдингийн олон улсын тэмцээн Малайз улсад үргэлжилж байна.

28 орон (74 тамирчин)  оролцож буй тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдсөнөөс “Монгол праглайдинг” клубийн нисэгч Хадхүүгийн Ариунбат хүрэл медаль хүртлээ.

Цэг онох төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн тэрбээр Монголын праглайдингийн спортын түүхэнд олон улсын тэмцээний анхны медальтан болж, түүхэн амжилт үзүүлсэн нь энэ. Эл төрөлд Р.Индракусумах түрүүлж, И.Сивакорн мөнгөн медаль хүртжээ.

Параглайдингаар 2005 оноос хойш хичээллэж буй Х.Ариунбат УАШТ-ий алт, мөнгөн медальтай. Тэрбээр энэ сарын 18-нд эх орондоо ирнэ. Тэмцээн өнөөдөр өндөрлөж, бусад төрлийн аваргаа тодруулна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай