Азийн АШТ-2017: С.Батцэцэг аваргын төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэг улсад үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглож буй “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг эхний тойрогт БНСУ-ын Хан Жин Йоныг 15:1-ээр ялсан.

Улмаар аварга маань хагас шигшээд эзэн орны бөх Риту Ритуг ялж, шигшээд шалгарлаа. Аваргын төлөөх барилдаан Монголын цагаар 20.30 минутаас эхэлнэ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай