Ц.Тойвгоогийн 100 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн болно

Монгол Улсын шатрын спортын нэр зүтгэлтэн Ц.Тойвгоогийн 100 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн 2017 оны тавдугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнийг “Зууны шатар” шатрын клуб, “Оюунлаг үр сад” ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шатарчдын онол, практик, сургалтын үр нөлөөг дээшлүүлэхэд тэмцээний зорилго оршиж байгаа аж.

Тэмцээний ангиллын хувьд:

  1. Өсвөр үе – 5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-18 нас
  2. Ахмад шатарчид
  3. Орон нутаг болон нийслэлийн шатрын клубын тамирчид
  4. 2100 хүртэл рейтингтэй шатарчид гэсэн ангилалтай юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай