Ам.долларын ханш 2400 төгрөг рүү дөхөв

Төвбанкнаас зарласан ам.долларын ханш баасан гаригт 2419 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь сарын өмнөхөөс 1.5 хувиар суларсан гэсэн үг. Харин “Найман шарга” захад өчигдөр ам.долларыг 2424 төгрөгөөр худалдаж, 2421-ээр худалдан авч байв. Оны эхэнд нэг ам.доллар 2498 төгрөгтэй тэнцэж, хамгийн дээд түвшиндээ хүрч байсан бол үүнээс хойш 3.2 хувиар хямдраад байна. Монголбанк энэ сараас банк хоорондын захын арилжааг нэгдсэн талбарт зохион байгуулахаар болсон. Ингэснээр валютын ханш тодорхой хэмжээгээр тогтворжино гэж үзэж буй юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай