САЙХАН МЭДЭЭ: ЭХЭМҮТ-д дугаарлаж, цаг авдаг үе ард үлдэх нь

САЙХАН МЭДЭЭ: ЭХЭМҮТ-д дугаарлаж, цаг авдаг үе ард үлдэх нь

Эрүүл мэндийн байгууллагуудад тү­гээмэл тулгамддаг үзлэг, оношилгооны цаг олголтыг хөнгөвчлөн, ачааллыг буу­руулж, тусламж, үйлчилгээний хүртээм­жийг сайжруулах зорилгоор манай улс 2016 оноос “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлсэн. Уг нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн мэдээллийн сантай болгож, даатгалтай иргэн бүр харьяалал харгалзахгүй тусламж, үйлчилгээ авдаг болох том зорилт дэвшүүлсэн ч ажил хэрэг болголгүй удсаар өнгөрсөн жилтэй золгосон. БНХАУ-ын Засгийн газраас Монголд олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй эл төслийн хүрээнд эрүүл мэндийн 112 байгууллагад 23 төр­лийн тоног төхөөрөмж нийлүүлж, 48 байгууллагад цахим үйлчилгээ нэвт­рүүлэхээр төлөвлөсөн. Төсөл хэрэгж­сэнээс хойш нийслэл, орон нутгийн хэд хэдэн эмнэлэгт шинэ, дэвшилт тоног төхөөрөмж нийлүүлсэн ч цахим үйлчил­гээ нэвтрүүлсэн нь үгүй. Тэгвэл ЭХЭМҮТ-ийг цахим системд шилжүүлэх ажил энэ сарын 5-наас эхэлжээ. Өдгөө хүүхдийн болон эх барих, эмэгтэйчүүдийн амбула­торийн үзлэг, оношилгоо, лабораторийн төв цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой гэнэ. Энэ ажлыг хариуцаж буй “Метро­ нэтворкс” компанийнхан ЭХЭМҮТ-ийг энэ сард багтаан цахим системд бүрэн шилжүүлнэ гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай