Төлбөрийн тэнцэл 163.7 сая ам.долларын алдагдалтай гарав

Монгол Улсын төлбөрийн тэнцэл энэ оны эхний гурван сарын байдлаар нийт 163.7 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 38.4 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 83.8 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Бараа ба үйлчилгээний дансны ашиг 32 хувиар буюу 30.4 сая ам.доллароор нэмэгдэж, анхдагч орлогын дансны алдагдал 31 хувиар буюу 63.8 сая ам.доллароор буурсан нь урсгал болон хөрөнгийн дансны тэнцэл ашигтай гарахад нөлөөлжээ.

Харин санхүүгийн дансны тэнцэл 173.1 сая ам.долларын алдагдалтай гарав. Монгол Улс өнгөрсөн оны мөн үед 202.2 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас авч байсан аж. Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар 173.1 сая ам.долларын гарах урсгалтай буюу цэвэр дүнгээр гадаад санхүүжилт 375.3 сая ам.доллароор буурчээ.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай