Жуулчдад зориулж авто зогсоол барина

Жуулчид олноор аялдаг бүс нутгуудад авто, дугуйн зогсоол бүхий цогцолбор байгуулах шийдвэрийг БОАЖЯ-наас гаргажээ. Богдхан уулын Дархан цаазат газарт хамаарах Зайсан толгой, Төрхурах, Манзушир, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Мэлхий хад, Зуун ламын агуйн орчим ийм цогцолбор байгуулах юм байна. Мөн Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт автомашины 400 орчим зогсоол барихаар төлөвлөжээ. Уг ажлын хүрээнд авто зогсоолоос гадна эко жорлон, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр байгуулж, харуул хамгаалалтыг нь сайжруулах аж.

Ингэснээр тусгай хамгаалалттай газруудыг хамгаалан, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулж, аялагчид ая тухтай амрах боломж бүрдүүлэх гэнэ. Хамгийн түрүүнд Зайсанд цогцолбор барихаар нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллаж эхэлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай