Хулгайд алдсан утсаа олоход амархан болжээ

Хулгайд алдсан утсаа олоход амархан болжээ

Хулгайн гар утас борлуулдаг цэгүүдийг хумих зорилгоор ухаалаг утасны мэдээллийн сан байгуулжээ. Үндэсний дата төвийн мэдээллийн санд хүмүүсийн ашиглаж буй ухаалаг гар утасны IMEI кодыг оруулснаар алдагдсан, гээсэн утсыг ашиглах боломжгүй болгохын зэрэгцээ, иргэдийг хулгайн эд зүйл худалдан авч, хохирохоос сэргийлнэ.

Худалдан авч буй гар утсаа аль улсад үйлдвэрлэсэн, хэрэглэж байсан, эсэхийг эндээс мэдэж болно. Оператор компаниуд, худалдаа эрхлэгчид, иргэд гээд ашиглаж буй гар утасныхаа мэдээллийг уг санд оруулахыг хүссэн хэн бүхэнд энэ боломж нээлттэй байх нь.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Харилцаа, холбооны зохицуулах хороо өнгөрсөн хоёрдугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Цахим болон хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ЦЕГ-тай гурван талын хамтарсан ажлын хэсэг байгуулаад буй. Энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн олон ажлын нэг нь ухаалаг утасны мэдээллийн сан. Уг сан ашиглалтад орвол хулгайч, хулгайн утас худалддаг ченжүүдийн үйл ажиллагаа эрс хумигдана” гэв.

Түүнчлэн уг санг үүсгэснээр хүмүүс хулгайд алдсан гар утсаа олоход дөхөм болох аж. Иргэдээс ирсэн гомдлын дагуу цагдаа нар прокуророос зөвшөөрөл авч, үүрэн холбооны оператор компаниудыг гуйж цаг алдалгүй уг сангаас мэдээлэл авч, хулгайд алдсан утас нь хаана, хэнд байгааг илрүүлэх боломжтой болно. Уг санг ирэх зургадугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулах ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)

Илгээх

Энэ тухай