БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгийн талаарх ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгийн талаарх ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Гадаад оюутанд БНСУ-ын дээд боловсролын байгууллагад суралцах боломж олгосноор олон улсын боловсролын харилцааг дэмжиж улс хоорондын найрамдалт харилцааг сайжруулах зорилготой аж.

Бүртгэх сургалт

  • Бакалаврын сургалт - Солонгосын их дээд сургуулийн дөрвөн жилийн сургалттай тэнхим

Харин суралцах хугацаа нь дөрвөн жилээс илүү байдаг тэнхимийг (анагаах, барилга зэрэг) зөвшөөрөхгүй.

  • Ахисан түвшний сургалт - Солонгосын их дээд сургуулийн ахисан түвшний магистр, докторын сургалт

Зөвхөн мэргэжлийн магистрантур, докторантурт суралцахад жилийн төлбөр 10 сая воноос давдаг салбарын хувьд сургуулиас тэтгэлгээр хангадаг бол зөвшөөрнө.

  • Судалгааны - Солонгос дахь судалгааны байгууллагад (их дээд сургуулийг оролцуулан) солилцооны багш болон докторын дараах сургалтаар судалгаа хийхийг зөвшөөрдөг.

Шалгаруулах хүний тоо - Бакалаврын сургалт 120 хүн, ахисан түвшний сургалт 580 хүн. Гэхдээ жил бүр тус улсын төсвөөс хамааран өөрчлөгддөг байна.


Тавигдах шалгуур

1) Бакалаврын сургалт

  • Сонгон шалгаруулж буй жилийн гуравдугаар сарын 1-нээр тооцоход 25-аас доош насны байх.
  • Сонгон шалгаруулж буй жилийн гуравдугаар сарын 1-нээр тооцоход бага, дунд, ахлах сургуулийн бүх сургалтыг дүүргэсэн (төгсөх гэж буй) байх.

2) Ахисан түвшний сургалт

  • Сонгон шалгаруулж буй жилийн есдүгээр сарын 1-нээр тооцоход 40-өөс доош насны байх.
  • Сонгон шалгаруулж буй жилийн есдүгээр сарын 1-нээр тооцоход бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан байх.

3) Нийтлэг

  • Бүртгүүлэгч болон түүний эцэг эх бүгд гадаадын иргэн байх.
  • Давхар иргэншилтэй солонгосын иргэнийг гадаад гэж хүлээн зөвшөөрөхгүй.
  • Солонгост урт хугацааны турш суралцахад бие болоод сэтгэл санааны хувьд эрүүл байх.
  • Солонгосын их дээд сургууль болон ахисан түвшний сургуульд суралцаж байгаа болон төгссөн бол боломжгүй.
  • Гагцхүү хуучин засгийн газрын тэтгэлэгт оюутан байсан гэдгээр өөрийн орон дахь Солонгосын Элчин Сайдын Яамны давхар тодорхойлолттой хүн дахин хүсэлт гаргах боломжтой. (1 удаад)
  • Хамгийн сүүлд суралцсан сургуулийн бүх улирлын нийт голч оноо нь (G.P.A.) 80 хувиас дээш байх.

Бүртгүүлэх:

  1. Бакалавр болон ахисан түвшний сургалт: Тухайн орны холбогдох дипломат төлөөлөгчийн газар болон Солонгос дахь сургуулийн аль нэгэнд хүсэлт гаргах
  2. Судалгаа: Солонгос дахь сургуулийн аль нэгэнд хүсэлт гаргах
  3. Бүрдүүлэх материал болон элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг жил бүр зарлагддаг элсэлтийн зараас үзэх (Schoarships – GKS Notice)
  4. Холбоо барих : kgspniied@korea.kr

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай