Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: “Мэдлэгийн эрэлд-2017” номын үзэсгэлэн болно

4 дүгээр сарын 21-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 111 дахь өдөр бөгөөд он дуусахад 254 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 25, найман цагаан мэнгэтэй шар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2424.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.50, юань 352.30, вон 2.13 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Налайх дүүргийн шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 9-ны ажлын өдөр амралт нэрийн дор зохион байгуулсан Эрүүгийн цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн зарим албан хаагчид ахалж явсан хошууч Х-г бүлэглэж, зохион байгуулалттайгаар хөнөөсөн байж болзошгүй эрүүгийн хэргийн шүүх хурал болно.
  2. “Үндэсний мэдээллийн төв”-д 11.30 минутаас “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аянд Монголын сор болсон уран бүтээлчид буюу Ардын жүжигчин, гавьяатууд нэгдэж, хамтарсан тоглолт зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлнэ.
  3. 11.00-15.00 цагийн хооронд МЗХ-ны Залуус танхимд “Мэдлэгийн эрэлд-2017” номын үзэсгэлэн болно.
  4. 11.00 цагт НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргаж буй “Уул уурхайгаас үүдсэн шилжилт хөдөлгөөн, хүүхдэд үзүүлэх нөлөөлөл” судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээ болно. 
  5. Дэлхийн Оюуны өмчийн өдрийг угтан 09.00 цагт "STAR VILLA" цогцолборт "Зохиогчийн эрх, програм хангамж" сэдэвт дугуй ширээний ярилцлага болно.
  6. БЗД-ийн эрүүл мэндийн 10-р төвийн эмч сувилагч нар сайн үйлсийн аянг зохион байгуулж, тус дүүргийн 7-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрээр орж үзлэг хийнэ. Мөн эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгнө.
  7. ШангриЛад болж буй "Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017" олон улсын үзэсгэлэн үргэлжилнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1926 оны энэ өдөр Английн хатан хаан II Элизабет мэндэлж байжээ. Тэрбээр өдгөө 91 нас хүрч байгаа аж.
  2. Өнөөдөр Вьетнамд Номын баярын өдөр тохиож байна.
  3. Мөн Кени улсад Мод тарих үндэсний өдөр тохиож байгаа аж.
  4. 2004 онд Иракийн Басра хотод машинтай таван амиа хорлогч цагдаагийн газар бөмбөг дэлбэлж, 74 хүн нас барж, 160 хүн шархдаж байжээ.
  5. 1952 онд анх удаагаа Нарийн бичгийн дарга нарын олон улсын өдөр буюу одоогийн Захиргааны мэргэжилтнүүдийн өдрийг тэмдэглэж байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай