Эмэгтэй хөлбөмбөгчид түүхэн оноо авлаа

Хөлбөмбөгийн 15 хүртэлх насны ангиллын охидын Зүүн Азийн АШТ БНХАУ-д үргэлжилж байна. Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын шигшээ багийнхан В хэсэгт Хонконг, Гуам, Хойд Марианы арлуудын хөлбөмбөгчидтэй учраа таарсан. Манай тамирчид эхний тоглолтод Гуамын шигшээтэй тоглон 1:1-ээр тэнцэв.

Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд эмэгтэй багийнхан олон улсын тэмцээнээс анхны оноогоо авлаа. Эл тоглолтод манай багаас 11 дугаартай тоглогч Э.Энхмаргад гоол оруулжээ. Манай багийнхан хоёр дахь тоглолтоо өнөөдөр Хойд Марианы арлуудын хөлбөмбөгчидтэй хийнэ.

Мөн Зүүн Азийн АШТ-ийг Э.Хүслэнзаяа, Ц.Оюундарь нар шүүж байна. Монголын шүүгчид анх удаа олон улсын тэмцээн шүүж байгаа нь энэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай