Австралийн сургалтын тэтгэлэг зарлагджээ

Австралийн сургалтын тэтгэлэг (Australia Awards Scholarships), хуучнаар Австралийн Хөгжлийн тэтгэлэг (ADS - Australia Development Scholarships) бол Австралийн их сургуулиудад суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад зориулагдсан тэтгэлэг юм. Эдгээр тэтгэлэг нь их ба Техникийн болон нэмэлт боловсролын (TAFE -Technical and Further Education) сургуулиудад мэргэжлийн сургалт, дипломын өмнөх болон дараах, PhD сургалтуудад суралцдаг оюутнууд авах боломжтой юм. Ерөнхийдөө сургалтын бүтэн төлбөр, ирэх онгоцны билет, суурьших болон амжиргааны зардал (CLE - contribution to living expenses) болон Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал (OSHC - Overseas Student Health Cover) зэргийг багтаадаг аж.

Тэгвэл тус тэтгэлгийн 2018 оны хичээлийн жилийн материал хүлээн авах хугацаа нь 2017 оны хоёрдугаар сарын 01-нд нээгдсэн бөгөөд зургадугаар сарын 30-ны өдөр дуусах аж.

Тэтгэлгийн хэмжээ:

  1. Сургалтын төлбөр
  2. Буцах онгоцны тиз
  3. Оршин суух зөвшөөрөл
  4. Амьжиргааны зардал
  5. Эрүүл мэндийн даатгал
  6. Англи хэлний бэлтгэл

Хэрэв бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарж нэвтэрч орно уу. Бүртгэл цахим хэлбэрээр явагдах бөгөөд өргөдөл гаргагчид Австралид сурч ирээд хэрэгжүүлэх Буцаан байршуулах төлөвлөгөө боловсруулж, өргөдөлдөө хавсаргана. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай