НӨАТ: Хэрэглэгчийн мэдээлэл дутуу бол тусгай дугаарт баримт бүртгэгдэхгүй

НӨАТ: Хэрэглэгчийн мэдээлэл дутуу бол тусгай дугаарт баримт бүртгэгдэхгүй

131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлэхтэй холбоотой дараах өөрчлөлтийг оруулсан хэмээн Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газраас мэдээлэв. Үүнд:

  • Гар утаснаас 131313 тусгай дугаарт анх удаа баримтаа бүртгүүлснээр EBARIMT.MN-д шинээр хэрэглэгч үүсгэх боломжгүй болсон.

Дэлгэрүүлбэл тухайн гар утасны дугаар ebarimt.mn –д бүртгэлгүй бөгөөд иргэн анх удаа 131313-т баримт бүртгүүлэхэд системд хэрэглэгч автоматаар үүсдэг байсан бол одоо 131313-д баримт бүртгүүлэхэд заавал ebarimt.mn –д имэйл хаягаар бүртгэл үүсгэж, мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай болсон.

  • Хэрэглэгчийн мэдээлэл дутуу бол 131313-т баримт бүртгэгдэхгүй.

Ebarimt.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл дутуу болон алдаатай үед 131313 тусгай дугаараар баримт бүртгүүлэх боломжгүй ба “таны бүртгэл дутуу байгаа тул баримт бүртгэх боломжгүй” гэсэн мессеж тухайн иргэнд очиж байгаа болно.

  •  Гар утасны дугаар өөрчлөгдөх бол EBARIMT.MN дэх бүртгэлтэй утасны дугаарыг мөн өөрчлөх шаардлагатай.

Хэрэв хэрэглэгчийн 131313 тусгай дугаарт төлбөрийн баримт бүртгүүлдэг гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй гар утасны дугаарыг мөн өөрчилж, шинэ гар утасны дугаараа оруулах шаардлагатай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай