Офицер нь гар бөмбөгийг дарж хэвтээгүй бол олон хүний амь эрсдэх байжээ

Офицер нь гар бөмбөгийг дарж хэвтээгүй бол  олон хүний амь эрсдэх байжээ

Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Зэвсэгт хүчний 350 дугаар бригадын 350 дугаар ангийнхан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт хийж бай­гаад гар бөмбөгөө алдсанаас хоёр хүний амь үрэгдэж, найман ахлагч шархадсан билээ. Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад зарим зүйл тодорхой болжээ. Холбогдох байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр “Зэвсэгт хүч­ний дээрх бригад, ангийн удирдлагын аж­лын хариуцлага, хяналт сул байсны зэрэгцээ байлдааны буудлага хийхийн өмнөх өдөр нь галт хэрэгслийг гаргасан” нь баталгаа­тай гэнэ. Түүнийгээ “Нэгэнт л хэрэглэх нь үнэн юм чинь дахин дахин нааш цааш зөөх­ гүйн үүднээс нэг мөр гаргасан” хэмээн тайл­барлажээ. Гар бөмбөгөө гаргаж хоёрынх нь галыг угсарсан (тэслэгчийг нь холбо­сон) байсан бөгөөд энэ үед нэг алба хаагч түгжээг нь мултлаад алдсан, офицер нь 2-3 ахлагчийг холдуулан түлхэж, өөрөө дээр нь хэвтээд амиа алдсан нь ослын газарт байсан ахлагч нарын мэдүүлгээс тодорхой болжээ. Гар бөмбөгийн хичээлээ зааж байх үед ахлагч нар нь тойроод сууж байсан аж. Түүнчлэн ослын дараахан нь цагдаагийн гурван хурандаагийн хамт ЗХЖШ-ын дарга асан нэгэн генерал ч очсон тухай мэдээлэл байгаа юм. Тэнд очих ёсгүй генерал чухам юу хийж тэнд явсныг тайлбарлах хүн одоогоор алга. Зэвсэгт хүчний түүхэнд гар бөмбөгөө нуувчиндаа алдаж, дэлбэрсэн тохиолдол 20 гаруй жилийн өмнө гарч байж. Тэр үед нэг офицер мөн л дээр нь хэвтэж, шархадсан байдаг юм билээ. Зэвсэгт хүчний 350 дугаар бригад гэдэг энхийг дэмжих ажиллагааны зориулалттай, тиймдээ ч ЗХЖШ-ын Ажил­лагааны удирдлагын газрын шууд удирдлага дор үүрэг гүйцэтгэдэг. Ийм ноцтой асуудал болоод байхад тус газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нь нүдэн балай, чихэн дү­лий суугаа нь хачирхалтай. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (28)

Илгээх

Энэ тухай