“Гамма Рейкявик-2017”-д монгол шатарчин анх удаа өрсөлдөнө

Шатрын “Гамма Рейкявик-2017” олон улсын нээлттэй тэмцээн Исланд улсад энэ сарын 18-28-нд болно. Супер их мастер Аниш Гири, Дмитрий Андрейкин, Алексей Широв тэргүүтэй 40 орны 160 гаруй шатарчин оюунаа сорих 32 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас Гавьяат тамирчин, эрэгтэйчүүдийн олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Мончесс” клубийн тамирчин Т.Батчимэг өрсөлдөнө.

“Гамма Рейкявик-2017”-д  монгол шатарчин анх удаа оролцох гэж байгаа нь энэ.

Түүнийг тэмцээнд оролцоход нь “Оюунлаг ирээдүйн төлөө ухаалаг банк” уриатай “Капитрон” банк ивээн тэтгэн, дэмжжээ.

Сонирхуулахад, шатрын спортын түүхэнд хамгийн дуулиант халз тоглолтод зүй ёсоор тооцогдох Бобби Фишер, Борис Спасский нарын дэлхийн аваргын төлөөх тоглолт 1972 онд Рейкявик хотод болсон юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай