1 сая хүртэлх төгрөгийн барьцаагүй зээлийг хормын дотор авах боломжтой гэв

Монгол Улсаас олон улсын зах зээлд гарахад бэлдэж буй технологийн судалгаа хөгжүүлэлтийн "Анд Системс" компани өнөөдөр LendMN санхүүгийн үйлчилгээг зах зээлд албан ёсоор нэвтрүүллээ.

LendMN нь бизнесийн салбарт өрсөлдөөний шинэ талбарыг бий болгож буй хиймэл оюун ухааны програмчлал болон санхүүгийн технологийн дэд бүтцийг ашиглан “нэг товчны” зээлийн үйлчилгээг гар утасны аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.

Ингэснээр тогтмол орлоготой ч уламжлалт барьцаат зээлийн үйлчилгээнд ойр биш, өдөр тутмын хэрэглээндээ ашиглах богино хугацааны зээл авах шинэ арга хэрэгслийг эрэлхийлж байгаа иргэд 50.000 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн барьцаагүй зээлийг хормын дотор дансандаа шилжүүлэн авах нөхцөл бүрдэж байна.

Монголд төдийгүй дэлхийд анхдагч гэгдэж байгаа LendMN санхүүгийн шийдлийг Монголдоо тэргүүлэх зэрэглэлд орох IT инженер, математикч, үүрэн холбоо, санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг, хамт олон гурван жилийн хугацаанд бүтээлээ.

LendMN-ий тэргүүн ээлжийн бүтээгдэхүүн болох гар утасны аппликейшныг 2016 оны арваннэгдүгээр сард туршилтаар нэвтрүүлснээс хойш 3.000 гаруй хэрэглэгч зээлийн үйлчилгээ авч эхлээд байна. Зах зээлд амжилттай туршигдсан энэхүү шийдэл нь цаашид технологийн оюун ухааныг ашиглан, хэрэглэгчдийн санхүүгийн хэрэгцээ, асуудал бүрийг мэдэрч ажиллах олон шинэ шийдлүүдийн эхлэл болох юм.

Түүнчлэн, Монгол залуусын дэлхийд өрсөлдөхүйц гоц оюун ухаан, мэдлэг туршлагыг шингээсэн LendMN үйлчилгээг анхлан нэвтрүүлж буй Анд Системс компани нь гарааны шатандаа  4.0 сая ам.долларын санхүүжилт босгосон нь гадаад дотоодын томоохон хөрөнгө оруулагчдын анхаарал татах үндэс болж байна.

LendMN нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль журмын хүрээнд, Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлийн эх үүсвэр, санхүүгийн чадамжаа тэлэх үүднээс олон улсын хөрөнгө оруулалтын сангуудтай хамтарч ажиллахаар зэхэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (42)

Илгээх

Энэ тухай