СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурна

ЦУОШГ-аас 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ноос 24-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулав. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр хур тунадас орж сэрүүхэн байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 17-18, 23-нд Алтайн уулсаар 12-147м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18-19-нд Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.  

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд ихэнх нутгаар, 19,22-нд зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Салхи 18, 21-22-нд зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. 20-21-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүвтэр Дархадын хотгор, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөроор шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн зүүн хагаст, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 17, 19, 22-23нд зарим газраар 9-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18, 21-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүсч Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 18-19-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 17,19,22-23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21,24-нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 16-21 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 9-14  градус дулаан байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай